top banner

Машин хулгайлсан этгээдүүдийг баривчлан шалгаж байна


2018-05-10 14:25:21
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Автомашин хулгайлсан хэрэг дахин гарав. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд оршин суух Т-ын эзэмшлийн авто машин, нэгдүгээр хороонд оршин суух Б-ийн эзэмшлийн "Приус-10" маркийн автомашинуудыг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай М, Ч нар бүлэглэн хулгайлсныг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Өмнө машин хулгайлж өнгийг нь өөрчилж өөрсдөө унадаг, хулгайлсан машиныг задлан зардаг бүлэг хулгайчдын тухай мэдээлсэн. Иргэд автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, нүдэнд ил харагдах газар цүнх болон эд зүйл орхихгүй байхыг Цагдаагийн  байгууллагаас анхааруулж байна.

Ж.Батсайхан

Сурталчилгаа
Монгол брэнд