Уран зургийн дугуйлангийн сурагчид “Арын сайхан Хангай-3” үзэсгэлэн гаргалаа

Фото мэдээ
erdenechimeg@montsame.mn
2018-05-10 15:39:10
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Мэлмий” уран зургийн дугуйлангийн сурагчид “Арын сайхан Хангай -3” уран бүтээлийн үзэсгэлэнгээ энэ сарын 8-нд аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд гаргалаа.
Энэ үзэсгэлэнд 25 хүүхдийн 150 бүтээл тавигдсан байна. “Мэлмий” уран зургийн дугуйлангийн ахлах ангийн есөн сурагч “Арын сайхан Хангай -3” уран бүтээлийн үзэсгэлэнгээ энэ сарын 3-нд Улаанбаатар хотноо гаргаад ирсэн юм.
Б.Гэрэлт-Од