top banner

Их Британийн Ерөнхий сайд асан Гордон Браун боловсролын сан байгуулжээ


2018-05-11 10:53:42
Зураг
ЛОНДОН. /Би-Би-Си/. Их Британийн Ерөнхий сайд асан Гордон Браун дэлхийн хамгийн ядуу буурай улс орнуудын хүүхдүүдийн сургуульд хамрагдах боломжийг өргөжүүлэхийн тулд 10 тэрбум ам.долларын  суурь хөрөнгө бүхий боловсролын сан байгуулж, төлөвлөгөө боловсруулсан тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

НҮБ-ын дэлхийн боловсролын төлөөлөгч бөгөөд Их Британийн Ерөнхий сайд асан Г.Брауны санаачлагаар байгуулсан энэ сан нь санхүүгийн асуудлын улмаас сургуульд сурч чадахгүй байгаа 260 сая хүүхдийн асуудлыг шийдвэрлэх зорилготой аж.

Санхүүгийн боломжийн улмаас хүүхдүүд сургууль завсардаж байгаа нь “маш их сөрөг нөлөөтэй” гэж Г.Браун НҮБ-д нэг бус удаа анхааруулж байсан юм.

НҮБ болон Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр байгуулагдсан “Боловсролыг дэмжих олон улсын сан” нь ядуу буурай улс орнуудад сургууль барих, багш нар хөлслөн ажиллуулахад зээл, буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгогдох юм.
 
Г.Доржханд


Монгол брэнд