top banner

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй


2018-05-13 09:22:53
Зураг
 
 
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Аргын тооллын 5 сарын 13, Адъяа гараг. Билгийн тооллын 28, Шийдэм одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 20 минутад жаргана.

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Монгол брэнд