"Евровишн-2018"-д Израилийн иргэн түрүүллээ

Дэлхийн мэдээ | Соёл урлаг
dorjkhand@montsame.mn
2018-05-13 10:38:21
ЛИССАБОН. /Синьхуа/. “Евровишн” дууны тэмцээнд Израилийн иргэн түрүүлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.
 
63 дахь удаагийн “Евровишн” тэмцээний шувтаргын тоглолт өчигдөр орой Португалын нийслэл Лиссабон хотод болжээ. Уг тэмцээнд Израилийн иргэн Нетта Барзилай “Toглоом” /Тоу/ хэмээх дуугаар түрүүлсэн байна. Түүнээс өмнө энэ тэмцээнд израиль хүн түрүүлж байгаагүй аж.

Тэгвэл энэ оны “Евровишн” тэмцээний хоёрдугаар байрт Киприйн иргэн орсон бол Австрийн иргэн гуравдугаар байрт оржээ. Шувтаргын тоглолтод 26 орны уран бүтээлчид оролцсон байна.

Португал улс энэ тэмцээнийг анх удаагаа зохион байгууллаа. Украины нийслэл Киев хотод  болсон “Евровишн-2017”-д Португалын дуучин Сальвадор Собрал түрүүлснээр “Евровишн-2018”-ыг зохион байгуулах эрхийг эх орондоо авчирч байсан юм. Ирэх оны "“Евровишн"-ийг энэ оны тэмцээний ялагч Н.Барзилайн эх орон Израиль зохион байгуулна.

https://www.youtube.com/watch?v=84LBjXaeKk4
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ