Ундны усны аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөг баталлаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2018-05-13 14:30:59
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр суман гүнийн худгуудад эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоогдоогүй, хяналтын камер, хашаажуулалтгүй байдаг байна. Мөн эрчим хүч тасалдах үед хэрэглэх нөөц эх үүсвэргүй, түгээх шугамын зарим хэсэг хуучирч, ашиглалтын шаардлага хангахгүй болсон зэрэг олон асуудал тулгамдаж байгаа юм.
Тиймээс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Арвайхээр суманд 2018-2020 онд хэрэгжүүлэх ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө”-г хэлэлцэн баталлаа. Энэ хүрээнд ус хангамжийн эх үүсвэрийг хамгаалах, халдваргүйжүүлэх, усыг стандартын түвшинд нөөцлөх, түгээлтийн шугам сүлжээг шинэчлэх  чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх аж.
Тухайлбал Арвайхээр сумын газрын доорх усны ашиглалтыг хянах мониторингийн цооногт автомат төхөөрөмж суурилуулах, боломжит нөөцийг тогтоох зэргээр нэг тэрбум орчим төгрөгийн ажлыг төлөвлөгөөнд багтаажээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ