top banner

Тавдугаар сарын 14-нд болох үйл явдал


2018-05-14 08:28:58
Зураг
Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд төрийн байгууллагуудын мэдээлэл солилцооны “ХУР” системийн нээлт болно. Утас:99085722

10.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд Өмгөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.

10.00 цагт ХХААХҮЯ-нд "Усны нөөцөд тулгуурласан хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого" эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурал болно.

10.00 цагт БСШУСЯ-нд "Бүтээлч ахмад багш нарын III зөвлөгөөн" болно.

10.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэн (ХЗҮХ)-д БНТУ-ын Шүүхийн ерөнхий прокурорын удирдлагууд ХЗҮХ-гийн удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

10.30 цагт Үндэсний түүхийн музейд "Монголчуудын төлбөрийн хэрэгсэл эдүгээгээс өнөөг хүртэл" үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт Сүхбаатарын талбайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтын өмнөх суулт зохион байгуулна. Утас:99733431

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Хөх Монгол” бүлгэмээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Ардчилсан залуучуудын холбооны хурлын танхимд Ардчилсан намаас зохион байгуулж буй "Монголоо сонсъё" үндэсний аяны нээлт болно. Утас:91020880

11.30 цагт Хэвлэлийн хүрээлэнд иргэн яаралтай судасны хагалгаанд орох шаардлагатай болсон А.Гандүгэрийн ар гэрийнхэн ард түмнээсээ хандив хүсэх талаар мэдээлэл хийнэ.

11.40 цагт Богд хааны ордон музейд боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухааны салбарын төлөөлөл тус музейг хамгаалахаар нэгдсэн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Алдар спорт хороонд Улаанбаатар хотын аварга шалгаруулах Спорт бүжгийн тэмцээний нээлт болно. Утас:99032902

14.00 цагт Үндэсний хөгжлийн газарт “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийн нээлт болно

15.00 цагт Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо буюу Баянбүрдийн тойрогт Геодези, усны барилга байгууламжийн газраас үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурваст контейнер буулгаж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг албадан нүүлгэнэ. Утас: 88998134, 88030377


Монгол брэнд