top banner

“Монгол экспорт” хөтөлбөрийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав


2018-05-14 16:16:22
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Монгол экспорт” хөтөлбөрийн төслийг ГХЯ-аар ахлуулсан ажлын хэсэг боловсруулж байна.

“Монгол экспорт” хөтөлбөрийн төсөлд санал авах зорилготой хэлэлцүүлгийг  Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран  2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ГХЯ-нд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Монголын оёдлын холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Үндэсний бүтээн байгуулалтын корпораци, Монголын махны холбоо, Монголын эм зүйн байгуулллагуудын холбоо, Монголын ой мод үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо, Монголын эрчим хүчний ассоциаци, Монголын жоншны холбоо, Монголын хүнсчдийн холбоо зэрэг 10 гаруй мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож санал бодлоо солилцов.

Монгол брэнд