Нийт нутгаар шороон шуурга шуурна

Орон нутагт | Дундговь
189@montsame.mn
2018-05-14 17:02:57
Дундговь /МОНЦАМЭ/. Өнөөдөр буюу 15-ны өдөр Дундговь аймгийн ихэнхи нутгаар шороон шуурга шуурна гэж аймгийн УЦУОШГ-аас сэрэмжлүүллээ.

Энэ сарын 14-нөөс 20-ны өдрийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр маргааш Дундговь аймгийн нийт нутгаар 06 цагаас салхи баруун хойноос секундэд 18-20 метр хүрч ширүүсэн, 17 цагаас салхины хүч багасах аж. Мандалговьд шөнөдөө 13 градус, өдөртөө 21 градусын дулаан байна. Харин бусад хугацаанд хур тунадас орохгүй, салхи тогтуун байх төлөвтэй гэж УЦУОШГ-аас мэдээллэв.
 
Б.Ундармаа

Холбоотой мэдээ