Хятадад механик гэмтлийн улмаас онгоц ослын буулт хийжээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2018-05-15 11:10:22
БЭЭЖИН. /Синьхуа/. Хятадын иргэний агаарын тээврийн нэгэн компанийн нисэх онгоц механик гэмтлийн улмаас ослын буулт хийсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, өчигдөр “Сычуань Эйрлайнс” компанийн “Эйрбас A319” нисэх онгоц Хятадын Чунцин хотоос Түвдийн нийслэл Лхаса хот руу 119 зорчигч, нисэх багийн есөн гишүүнтэйгээр нислэг үйлдэж байхад онгоцны нисгэгчийн бүхээгний цонх хагарсан байна. Үүний улмаас онгоц чиглэлээ өөрчлөн Сычуань мужийн төв Чөнду хотод ослын буулт хийсэн гэнэ. Энэ хэргийн үеэр нисэх багийн хоёр гишүүн бэртэж гэмтжээ.
 

Г.Доржханд

Холбоотой мэдээ