“Аз жаргалтай гэр бүл” зөвлөлгөөн болж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2018-05-15 15:56:39
Увс /МОНЦАМЭ/. Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ-аас “Гал голомт” Үндэсний хөдөлгөөнтэй хамтран “Аз жаргалтай гэр бүл” нэгдсэн зөвлөлгөөнийг зохион байгуулж байна. Энэхүү зөвлөлгөөний нээлт өнөөдөр Гиваан баатрын талбайд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд хэлтэс, агентлагийн мэргэжилтнүүд болон сумдаа төлөөлж ирсэн гэр бүлүүд, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө нар оролцож, үг хэллээ. Зөвлөлгөөнөөр Орон нутаг дахь гэр бүлийн өнөөгийн байдал, Хүнээр хүн хийх Монгол дэвшилт уламжлал ба орчин үе, Ургийн бичиг хөтлөх, Гэр бүлийн НҮЭМ-ийн асуудал, Гэр бүлийн харилцааны соёл уламжлал ба орчин үе зэрэг илтгэлийг тавьж хэлэлцүүлж байна. Зөвлөлгөөний нээлтийн үеэр “Миний мөрөөдлийн гэр бүл” илтгэлийн уралдаанд оролцож байр үзэлсэн сурагчдын шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ.
“Гал голомт” хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө өчигдөр орой орон нутгийн телевизээр Монгол гэр бүлийн дэвшил, соёлын талаарх ярилцлага өгсөн юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ