top banner

Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо


2018-05-15 17:58:27
Зураг
МОСКВА./РИА Новости/. ДАШТ-2018-д оролцох Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг эцсийн байдлаар тодруулахад "Пари Сен-Жермен" клубын довтлогч Неймар болон Донецкийн “Шахтер” багийн хөлбөмбөгчид болох Тайсон, Фред нар тус багийн бүрэлдэхүүнд багтсан байна.
 
Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Тите өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр багийн бүрэлдэхүүнд багтсан 23 хөлбөмбөгчний нэрсийг зарлажээ.
 
Бразили улсын шигшээ багийн бүрэн бүрэлдэхүүнийг танилцуулбал:
 
Хаалгачид: Алиссон ("Рома", Итали), Эдерсон Мораес ("Манчестер Сити", Англи), Кассио ("Коринтианс");
Хамгаалагчид: Данило ("Манчестер Сити", Англи), Фагнер Консерва ("Коринтианс"), Марсело ("Реал", Испани), Филипе Луис ("Атлетико", Испани), Тиаго Силва, Маркиньос (хоёулаа - "Пари Сен-Жермен", Франц), Миранда ("Интер", Итали), Педро Жеромел ("Гремио");

Хагас хамгаалагчид: - Каземиро ("Реал", Испани), Фернандиньо ("Манчестер Сити", Англи), Паулиньо, Филиппе Коутиньо (хоёулаа - "Барселона", Испани), Фред ("Шахтер", Украин), Ренато Аугусто ("Бэйцзин Гоань", Хятад), Виллиан ("Челси", Англи), Дуглас Коста ("Ювентус", Италия);

Довтлогчид: Неймар ("Пари Сен-Жермен", Франц), Тайсон ("Шахтер", Украин), Габриэл Жезус ("Манчестер Сити", Англи), Роберто Фирмино ("Ливерпуль", Англи).
Э.Аянзаяа


Сурталчилгаа
Монгол брэнд