top banner

Өнгөрсөн онд малын хэрэглээний зарлага гурав дахин өсчээ


2018-05-15 19:05:22
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган  аймагт өнгөрсөн онд оны эхний нийт малын 53.3 хувьтай тэнцэх 1,8 сая толгой малыг хэрэглээнд зарцуулсан байна гэж аймгийн статистикийн хэлтэс мэдээллээ.
Малын хэрэглээний зарлага өмнөх оноос 1179.6 мянга толгойгоор буюу 3 дахин өссөн дүн гарчээ. Малтай нэг өрх дунджаар жилд 174 толгой малыг зах зээл болон хэрэглээнд зориулан зарцуулсан тооцоо байна.
Тус аймагт малын тоо толгой 4 төрөл дээр буурахад зун ган болсноос хээлтэгч мал хээл их хаясан, хэрэглээний зарлага өссөн нь нөлөөлсөн гэж статистикийн мэргэжилтнүүд дүгнэжээ.
Мөн гантай жилийн өвөл, хавар хахир хатуу болж магадгүй гэж үзсэн малчид малаа зах зээлд илүү борлуулсан байх магадлалтай юм.
М.Батжаргал


Сурталчилгаа
Монгол брэнд