“Гүүр” төсөл хэрэгжүүллээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2018-05-15 22:33:08
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал суманд орон нутгийн хөгжлийн сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр "Гүүр" төсөл хэрэгжүүлж, гурван гүүр барьжээ.
- Энэ төслийн үр дүнд малчид нутаг сэлгэн саадгүй нүүдэл хийх, хадлан бэлтгэх боломжтой болж байгаагаас гадна аюулгүй зорчих нөхцөл бүрдэж байгаа юм.  П.Ариунболд ахлагчтай “Дэлгэр өндөр” нөхөрлөл Майхан толгойн арын голын гарам, П.Энхтөр ахлагчтай “Хөх даваа” нөхөрлөл  Хавчуугийн гол, Ш.Баяраа ахлагчтай хэсэг Шиврийн голын гарманд гүүр тавьсан гэж тус сумын Засаг дарга С.Ичинхорлоо ярив.
“Гүүр” төсөл ажилгүй 15 иргэнийг түр ажлын байраар ханган өрхийн орлогыг нэмэгдүүлжээ.
М.Батжаргал
 
Холбоотой мэдээ