top banner

Энэ жил 12 мянган га ойд хор цацна


2018-05-16 12:14:11
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн жил 12 сумын ойд хортон шавьжийн судалгаа хийсэн байна. Уг судалгаагаар Увс аймгийн 12 мянган га ой хортон шавьжны тархацтай гэж гарчээ. Иймээс уг талбайд энэ жил агаараас хор цацах юм байна.
Өнгөрсөн жил Хархираа Түргэний уулс болон Ханхөхийн нурууны 4000 га талбайд агаараас онгоцоор хор цацжээ. Энэ жил хор цацагдах талбайн ихэнхийг мөн л Хархираа, Түргэний уулс болон Ханхөхийн нуруу эзэлж байгаа аж. Тэрчлэн, хор цацах талбайн хэмжээ 12 мянган га-гаас нэмэгдэх магадлалтай байна.
Увс аймагт ойн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2211 гишүүнтэй 37 нөхөрлөл одоогоор ажиллаж байна. Үүнээс Бөхмөрөн, Сагил сумдын нутгийг дамнасан Гулзат Орон нутгийн тусгай хамгаалалттай газрыг 13 нөхөрлөл хариуцан хамгаалж, агнуурын нөөцийг зүй зохистой ашиглаж байгаа нь бусад аймгуудад жишиг болохуйц анхдагч сайн туршлага болсон аж.
Б.Батхүү

Сурталчилгаа
Монгол брэнд