top banner

“Эрдмийн баяр”-ыг архи, согтууруулах ундаагүй, элдэв татвар хураамжгүй тэмдэглэхийг уриалав


2018-05-16 16:01:23
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайдын 2018 оны ажлын үүрэг, чиглэл, НЗД-ын албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн цагдаагийн газар Нийслэлийн боловсролын газар, Монголын оюутны холбоотой хамтран хэвлэлийн бага хурал хийв.
Энэ үеэр Их, дээд,  ЕБС, МСҮТ, Коллежийн 2017-2018 оны эрдмийн баярыг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, оюутан, сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас уриалга гаргав.
Уг уриалгад "Төгсөлтийн үйл ажиллагааг боловсролын баримт бичиг гардуулах, суралцагч өөрийн сурсан эрдэм, авьяасаа тайлагнах “Эрдмийн баяр”-ын өдөрлөг хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлэх, өдөрлөгийг архи, согтууруулах ундаагүй тэмдэглэх, Оюутан, сурагчдаас аливаа төлбөр, хураамж, хандив авах, оюутан, сурагч, эцэг, эхийн зөвлөлийн үүсгэл санаачилга нэрээр мөнгө татахгүй байх, Оюутан, сурагчдыг хамруулсан амралт, зугаалгын арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг тусгажээ.


Сурталчилгаа
Монгол брэнд