top banner

Өнөөдрийн арилжаагаар 9 компанийн хувьцаа өсөв


2018-05-16 16:22:48
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 499,768 ширхэг хувьцаа арилжсанаас 9  компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 10  компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Алтайн Зам" AZH+15.00 хувь, "Усжуулах" CMD+15.00 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Силк Нэт" GFG-14.24  хувь, "Хай Би Ойл" HBO-11.61 хувиар буюу хамгийн их уналттай байв.

Ингэснээр "TOP 20" индекс 19,013.66 нэгж болж 0.31 хувиар унсан бол зах зээлийн үнэлгээ 2,3 их наяд 44 тэрбум 123 сая 794 705 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж авна уу.

Сурталчилгаа
Монгол брэнд