top banner

Гватемал улс Израиль дахь ЭСЯ-аа Иерусалим руу нүүлгэн шилжүүлэв


2018-05-16 17:31:00
Зураг
ИЕРУСАЛИМ. /РИА Новости. Гватемал улс ЭСЯ-аа Тель-Авив хотоос нүүлгэн шилжүүлж Иерусалимд албан ёсоор нээсэн тухай “Риа Новости” агентлаг мэдээлэв. Өмнө нь АНУ Израилийн Тель-Авив хот дахь ЭСЯ-аа Иерусалим хот руу нүүлгэн шилжүүлсэн билээ.

ЭСЯ-ны нээлтийн ёслолд Гватемал улсын Ерөнхийлөгч Жимми Моралес болон Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар оролцсон байна. Гватемал улс анх 1959 онд ЭСЯ-аа Иерусалимд нээж байсан хэдий ч олон улсын зүгээс шахалт үзүүлсний улмаас дипломат төлөөлөгчийн газраа хаахад хүрсэн байна.
 
Э.Аянзаяа 

Сурталчилгаа
Монгол брэнд