top banner

Уулчин Ж.Бямбасүрэн Эверестийн оргилд гарчээ


2018-05-16 17:35:29
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэн, уулын спортын мастер Ж.Бямбасүрэн Улаанбаатарын цагаар өнөөдөр 13 цаг 47 минутад дэлхийн ноён оргил Эверестэд /8848m/ амжилттай авирсан мэдээ Непал улсаас иржээ. 
Монголын “Хайрхан аялагч” клубыг үүсгэн байгуулагчдын нэг, уулсын спортын мастер Ж.Бямбасүрэн энэхүү авиралтад 2017 оноос эхлэн бэлтгэжээ. Өнгөрсөн сарын сүүлээр Непал улсыг зорьсон бөгөөд энэ 7 хоногт Эверестийн үндсэн авиралтаа эхлүүлсэн байна. Тэрбээр 8 гадаадын уулчин, 7 ширва /хөтөч/  нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй авиралтаа хийжээ.

Дэлхийн дээвэр гэгддэг 8848 метр Эверестийн оргилд 2018 он хүртэл нийт 8306 хүн хөл тавьсан байдаг. Харин Монгол Улсын хувьд гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа, Б.Цэвээндаш, ОУХМ Ц.Цогзолмаа, С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан нарын уулчид хүний хүсэл мөрөөдөл болсон дэлхийн зулайд эх орныхоо тугийг мандуулсан түүхтэй билээ. Өнөөдөр энэ түүхийг Ж.Бямбасүрэн үргэлжлүүлж чадлаа.

Д.Өлзий

Монгол брэнд