Төгсөх ангийн сурагчид "Эрдмийн баяр"-аа тэмдэглэв

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2018-05-16 18:21:03
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт Ерөнхий боловсролын 36 сургуулийн 969 бүлэгт 26142 суралцаж байгаа бөгөөд 12-р ангийг 2281 сурагч төгсч "Эрдмийн баяр"-аа тэмдэглэлээ.
Тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас сургууль төгсөлтийн үйл ажиллагааг зохион байгуулахдаа суралцагчид өөрийн мэдсэн сурсан зүйлээ сургууль, цэцэрлэг, эцэг эх асран хамгаалагч, багш нартаа тайлагнах  хүрээнд "Эрдмийн баяр"-ыг тэмдэглэх албан даалгавар гаргасан байна. Мөн суралцагчдаас хуульд заагаагүй аливаа төлбөр, хураамж, хандив авах, ой хээрийн түймэр болон аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж хөдөө хээр, амралт, зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад амралт, зугаалга зохион байгуулах, архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон учраас өнөөдөр аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглож хууль хяналтын байгууллага худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийн ажиллаж байна.
 
Б.Гантуяа
Холбоотой мэдээ