top banner

Улаангомын төв зам дагуу гацуур тарьж байна


2018-05-16 22:16:36
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын ИТХ-аас “Эрхэмсэг Улаангом 2018-2020” хөтөлбөрийг баталсантай холбогдуулан өнөөдрөөс аймгийн төв зам дагуу 300 ширхэг гацуур мод тарьж эхлээд байна.
Улаангом сумын ИТХ-ын төлөөлөгчид сумын ЗДТГ-ын ажилтан албан хаагчид болон ХТҮГ-ын хамт олонтой хамтран ийнхүү Цагаан хаалганаас эхлэн баруун дөрвөн зам хүртэлх зайд гацуур мод тарих ажлыг хийж байгаа ажээ. Уг арга хэмжээнд албан байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцож, хамтран ажиллахыг Улаангом сумын ИТХ-аас уриалж байна.
Өнөөдрийн арга хэмжээнд Улсын бүртгэлийн хэлтэс болон Мэргэжлийн хяналтын газрын хамт олон идэвхтэй оролцжээ.
Б.Батхүү

Сурталчилгаа
Монгол брэнд