top banner

Старбакс компани ирэх 5 жилд Хятадаас олж буй орлогоо хоёр дахин нэмэгдүүлнэ


2018-05-17 00:11:15
Зураг
Бээжин /МОНЦАМЭ/. Дэлхийн хамгийн том кофены сүлжээ болох АНУ-ын Старбакс компани өнөөдөр Шанхай хотод "Олон улсын хөрөнгө оруулагчдын хурал” зохион байгуулж, ирэх 5 жилд Хятадын зах зээл дэх хөгжлөө түргэтгэнэ гэдгээ зарлав.
Компанийн тооцоолж буйгаар ирэх 5 жилийн хугацаанд Хятадад жилд дунджаар 600 сүлжээ цэгүүд шинээр бий болгож, 2022 онд нийт орлогоо 3 дахин, үйл ажиллагааны орлого  2 дахин нэмэгдүүлнэ.  
 Мөн 2022 оны эцсийн байдлаар тус компани Хятадын 100-н хотод шинээр үйл ажиллагаагаа нэвтрүүлж, нийтдээ 230 хотод 6000 сүлжээ цэгтэй болно хэмээн тус компани тооцжээ.
Хятадын дундаж давхаргын зах зээл рүү манай компанитай адил хэмжээний санхүүжилт хийж, хурдацтай өсөн дэвжиж буй гадаадын брэнд, компаниуд байхгүй. Манай компани Хятад улсад кофены соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлаа үргэлжлүүлж Хятад дахь үйл ажиллагааныхаа тогвортой үр ашиг, өсөлт дэвшлийг хадгалсаар байх болно” хэмээн тус компанийн Ерөнхий захирал Кевин Жонсон хэллээ.  
Одоогоор Старбакс компани Хятадын кофены зах зээлийн  50 орчим хувийг дангаар эзэлж байгаа төдийгүй Хятадын зах зээл нь тус компанийн хамгийн хурдацтай өсч дэвжиж буй хамгийн том хилийн чанад дахь салбар болоод байна.  Дашрамд дурдахад, Старбакс компани одоогоор Хятадын 141 хотод 3300 сүлжээ цэгт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 45 мянган ажилтантай.  
А.Анхбаяр


Монгол брэнд