Өнгөрсөн онд үр бүтээлтэй ажилласан таван байгууллагыг шагналаа

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2018-05-17 08:50:36
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Өнгөрсөн оны ажлын үр дүнгээрээ аймагтаа тэргүүлсэн таван байгууллагыг орон нутгаас шагналаа. Үүнд Онцгой байдлын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Орон нутгийн өмчийн газар багтжээ. Дээрх байгууллага тус бүр өргөмжлөл, гурван сая төгрөгөөр шагнуулжээ.
Онцгой байдлын газар нь өнгөрсөн онд тохиосон гэнэтийн аадар борооны улмаас үүссэн хэд, хэдэн удаагийн үер, гамшиг ослын үед шуурхай ажиллаж ард иргэдийг аюул ослоос хамгаалж чадсан юм. Харин Нийгмийн даатгалын хэлтэс нь иргэдэд чирэгдэлгүй үйчлэх, сайн дурын нийгмийн даатгал төлөгчдийг нэмэгдүүлэх, нийгмийн даатгал төлөх ач холбогдлын талаар олон нийтэд ойлгуулах зэрэг олон арга хэмжээ хэрэгжүүлжээ. Тухайлбал, тус хэлтэс цайны цагаараа тогтмол ажиллаж  эхэлсэн нь иргэдэд ихэд таалагдаж байгаа юм. Мөн  “Нийгмийн хариуцлагатай сэтгүүлч” аян өрнүүлж нийгмийн даатгалын тогтолцоог иргэдэд ойлгуулах, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх уралдаан зарлаж энэ сарын сүүлээр шалгаруулах ажээ. Уг уралдааныг нэг жилийн турш зарласан байна.
Энэ мэтчилэн дээрх таван байгууллага салбар, салбартаа үр дүнтэй ажиллаж төрийн бодлого шийдвэрийг иргэдэд ойлгуулж, танин мэдүүлэхийн төлөө ажилласаныг нь ийнхүү Орхон аймгийн удирдлагууд үнэлж, шагнаж урамшууллаа.
Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ