top banner

Ховд голын эрэг орчмыг цэвэрлэж, 10 гаруй тонн хог зайлууллаа


2018-05-17 09:43:34
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ардчилсан намын гишүүд дэмжигчид өчигдөр Ховд голын эрэг орчмыг цэвэрлэх ажил зохион байгууллаа.

Зохион байгуулагч К.Женисбекийн тайлбарласнаар уг арга хэмжээнд 200 орчим хүн хамрагджээ. Тэрбээр голын сав газраас 10 гаруй тонн хог ачуулж зайлуулжээ.

Ардчилсан намаас орон даяар "Монголоо сонсъё" сарын аян өрнүүлээд байгаа юм. Энэхүү аяны хүрээнд дээрх арга хэмжээг зохион байгуулсан байна.

"Монголоо сонсъё" сарын аян ирэх сарын 14-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд нэн ядуу өрхүүдэд туслах аян өрнүүлэх, ахлах ангийн сурагчдад "Зөв хүмүүжил-зөв төлөвшил" сэдэвт лекц, ярилцлага, насанд хүрэгчдийн дунд дугуйн уралдаан, марафон гүйлтийн тэмцээн зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах ажээ.

Ө.Нурболат


Монгол брэнд