top banner

Допингийн шинжилгээтэй холбоотой худал мэдээлэл олон нийтэд тарж буйг үгүйсгэв


2018-05-17 12:13:36
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлэл хийж үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.

Хуралд Допингийн төвийн гүйцэтгэх захирал Г.Сүхбат, ерөнхий эмч Д.Энхсанаа нар оролцсон юм. Тэд “Сүүлийн үед допингийн шинжилгээтэй холбоотой худал мэдээлэл олон нийтэд тараад байгаа. Манай төвийн ажилчид ихэнхдээ эмч, багш мэргэжилтэй хүмүүс бий. Тангараг өргөсөн мэргэжилтнүүд ажилладаг учраас худал хуурмаг мэдээлэл гаргаж, ард иргэдийн дунд төөрөгдөл оруулж байгаад залруулга хийх үүднээс энэ мэдээллийг хийж байна” гэв.

Үндэсний их баярын наадмын дараа 16 бөхөд допингийн шинжилгээ авсан бол үүний дараа 36 бөхөөс шинжилгээ авсан. Сүүлд авсан шинжилгээгээр 5 бөх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсоныг олон нийтэд мэдээлсэн. Харин бөхчүүдтэй холбоотой мэдээлэл тарж, төвийн үйл ажиллагааг буруутгах болов.

Энэхүү хурлыг зохион байгуулагчдаас “Допингийн төвөөс албан ёсны баталгаатай шинжилгээг авч БНСУ-д итгэмжлэгдсэн лабораторид илгээн, хариуг нь авдаг. Допингийн шинжилгээг спортын бүх төрөлд өрсөлдөж байгаа тамирчдаас авч байгаа. Харин ийм маргааныг зөвхөн бөхчүүд гаргаж буй харамсч байна. Мөн худал мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдөлд оруулсан зарим мэдээллийн сайтыг бид шүүхэд өгнө” гэдгээ хэлж байв.
 
Хориотой бодис хэрэглэх нь эрүүл мэнд, цаашлаад үргүй болох эрсдэлтэй байдаг. Спорт шударга өрсөлдөөн ий талбар учраас Дэлхийн допингийн эсрэг агентлаг үүнд хатуу анхаарал хандуулж байна. Допингийн эсрэг сургалт сурталчилгаанд 1000 гаруй тамирчин, дасгалжуулагч, спорт холбоодын ажилтан, эмч нарыг Монголын Допингийн үндэсний төвөөс хамруулсан байна.

Д.Өлзий

Монгол брэнд