top banner

Лалын шашинтнуудын "Рамадан" сар эхэллээ


2018-05-17 13:16:37
Зураг
ЭР-РИЯД. /Ройтерс/. Лалын шашинтнуудын ариун “Рамадан” сар буюу “мацаг барих” сар өнөөдрөөс эхэлж байна. Сүүлийн жилүүдэд "Рамадан" сарын үеэр террорист халдлага үйлдэх тохиолдол цөөнгүй гарсантай холбоотойгоор лалын шашинт орнууд аюулгүй байдлаа чангатгаж байна гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Нэг сар орчим үргэлжилдэг “Рамадан” сарын үеэр лалын шашинтнууд махан хоолноос татгалзан мацаг барьдаг юм. Хүнд хэцүү үед бэрхшээлийг хамтдаа даван туулж, эв нэгдэлтэй байхыг бэлгэдэн лалын шашинтууд нийтээрээ мацаг барьж, мөргөл үйлддэг байна. Мөн “Рамадан” сарын үеэр бизнесийн байгууллагууд, ресторанууд ажлын цагаа богиносгодог аж.

Өнгөрсөн оны “Рамадан” сарын үеэр террористууд Афганистан болон Иракт халдлага үйлдэн олон хүний аминд хүрч байсан юм.

Лалын шашинт орнуудын аюулаас хамгаалах хүчнийхэн террорист халдлага гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс хүмүүс олноороо цугларсан сүм болон худалдааны төвүүд орчимд эргүүл хамгаалалтад гарч, сонор сэрэмжээ дээшлүүлээд байна.
 
Г.Доржханд


Сурталчилгаа
Монгол брэнд