top banner

Өмнөд Солонгост хлорын хий алдагдсаны улмаас 13 хүн эмнэлэгт хүргэгджээ


2018-05-17 16:06:52
Зураг
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутгийн Улсан хотын нэгэн химийн үйлдвэрт хлорын хий алдагдсаны улмаас үйлдвэрийн 13 ажилтан хордон эмнэлэгт хүргэгдсэн тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.
 
Энэ хэрэг орон нутгийн цагаар өнөө өглөөний 10:00 цагийн үед Улсан хотын “Hanwha Chemical” химийн үйлдвэрт болсон байна. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүст амьсгал давчдах, хамраас нь нус гоожих, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж.

Урьдчидсан дүгнэлтээр, нөөцийн сав руу хлорын хий дамжуулдаг хоолой хагарсны улмаас энэ осол болсон бололтой. Холбогдох албаны хүмүүс чухам яг ямар шалтгааны улмаас хлорын хий алдагдсаныг олж тогтоохоор ажиллаж байна гэж эх сурвалж мэдээлэв.
 
Г.Доржханд
 


Монгол брэнд