top banner

Олон улсын тээвэрлэлт хийж явсан галт тэрэг замаасаа гарч осолдлоо


2018-05-17 19:28:41
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дарханы замд төмрийн хийц, үр тариа ачиж явсан олон улсын галт тэрэгний 8 вагон өнөөдөр 15:15 минутын орчимд замаасаа гарсан осол гарчээ.
Тодруулбал, "Дархан-1" өртөөний 15 дугаар замаар ОХУ-БНХАУ чиглэлд тээвэрлэлт хийж явсан 2508 дугаартай ачааны галт тэрэгний 15-24 дэх вагон сэлгээ хийж байгаад замаасаа гарч унасан байна. Зүүнхараад замын хяналтаар ажиллаж байсан УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа ослын газар дээр очсон бөгөөд асгасан ачааг зөөвөрлөх, галт тэргийг босгох зэрэгт 200 орчим мэргэжилтэн газар дээр нь ажиллаж байгаа аж. Улаанбаатараас Сэргээн босгох галт тэрэг 17 цагийн орчимд хөдөлсөн бөгөөд Дархан өртөөд 22 цагт очиж, шилжүүлэн ачихаар төлөвлөжээ. 

Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэл өгч байна. 
Н.Туяа

Монгол брэнд