top banner

Дуучин Уитни Хьюстоны талаархи баримтат кино удахгүй дэлгэцнээ гарна


2018-05-18 13:45:31
Зураг
МОСКВА. /СПЛЕТНИК/. “Каннын кино наадам- 2018”-ын үеэр Америкийн алдарт дуучин Уитни Хьюстоны тухай өгүүлэх "Уитни" нэртэй баримтат киноны нээлт болжээ. Дуучин Уитни Хьюстон 6 жилийн өмнө 48 насандаа таалал төгссөн юм. Тус баримтат киноны найруулагчаар Кевин Макдональд ажилласан бөгөөд тэрбээр  “One Day in September” баримтат киногоороо 2000 онд Оскарын шагнал хүртэж байсэн нэгэн аж.

“Уитни” баримтат кинонд домогт дуучин Уитни Хьюстоны тоглолтын ховорхон дүрс бичлэгүүд болон хуучны гэрэл зургуудыг харуулах төдийгүй түүний ойр дотныхонтой хийсэн ярилцлага гарах аж. Эдгээр ярилцлагаас түүний хүүхэд насны талаархи сэтгэл сэрдхийлгэсэн зарим түүхийг шүтэн бишрэгчид нь мэдэх боломжтой аж. Тухайлбал дуучин бүсгүйг түүний үеэл Ди Ди Уорвик хүчирхийлж байсан талаар Уитни Хьюстоны ах Гэри Гарлэнд ярьсан байна.

Макдональдсын ярьснаар, Ди Ди Уорвикийн эхнэр Пэт Хьюстон ч энэ талаар батлан хэлсэн бөгөөд дуучин бүсгүй ч өмнө нь энэ талаар ярьж байжээ.

“Уитни” баримтат кино 6 дугаар сарын 6-нд дэлгэцнээ гарч олны хүртээл болох юм байна. 

"Уитни" баримтат киноны трейлер

/>  
Э.Аянзаяа 

Монгол брэнд