top banner

Дуучин Ж.Леженд, К.Тейген нар 2 дахь хүүхдээ өлгийдөн авчээ


2018-05-18 14:29:37
Зураг
МОСКВА. /СПЛЕТНИК/. Америкийн дуучин Жон Леженд болон загвар өмсөгч Крисси Тейген нар 2 дахь хүүхдээ өлгийдэн авчээ. Эх хүүхдийн бие тун сайн байгаа бөгөөд дуучны гэр бүл, ойр дотныхон болон шүтэн бишрэгчид болох олон хүн түүний гэр бүлд баяр хүргэж, аз жаргал хүссэн байна.

К.Тейгений хөл хүнд болсон талаар хосууд олноос нуулгүйгээр, өнгөрсөн 9 сарын туршид нийгмийн сүлжээнд дүрс бичлэг болон зургуудаа идэвхтэй нийтэлж байсан юм. 2 дахь хүүхдээ өлгийдэн авах гэж байгаа талаараа загвар өмсөгч бүсгүй өнгөрсөн 11 дүгээр сард мэдэгджээ.

Ж.Леженд, К.Тейген нар гэр бүл болоод 5 жил хамт амьдарч байгаа бөгөөд түүнээс өмнө хосууд 7 жил үерхэж байсан аж. Ж.Леженд эхнэртэйгээ анх 2007 онд “Stereo” дууныхаа зураг авалтан дээр танилцаж байжээ. 2016 оны 4 дүгээр сарын 14-нд хосууд охинтой болсон байна. Харин 2 дахь удаагаа өлгийдөн авсан хүүхэд нь хүү байжээ.





 Э.Аянзаяа 


Монгол брэнд