top banner

Эрдэнэ сумын Засаг даргаар Э.Ганбаярыг томиллоо.


2018-05-18 14:53:37
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Засаг дарга захирамж гаргаж  Эрдэнэ сумын Засаг даргаар Эрдэнэзулын Ганбаярыг томиллоо.
Э.Ганбаяр  2009 оноос Эрдэнэ сумын ЗДТГ-т мэргэжилтэн, 2010-2011 онд Улаанбаатар хотын Зэвсэгт хүчний 326 дугаар ангид салааны захирагчийн орлогч , 2011 оноос Эрдэнэ сумын Боловсрол соёл хариуцсан нягтлан бодогчоор, 2015 оноос Эрдэнэ сумын Засаг даргын орлогчоор, 2016 оноос Эрдэнэ сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан юм.
Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө  чин сэтгэл, шинэлэг санаачилга гаргаж, иргэдийнхээ санал санаачилгыг дэмжин ажиллахыг үүрэг болгож  ажилд нь амжилт хүсэв. Өмнө нь тус сумын Засаг даргаар Ч.Энхмэнд ажиллаж байсан бөгөөд тодорхой шалтгааны улмаас үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байна.
Х.Эрдэнэбулган
 

Монгол брэнд