top banner

Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг томилох тухай зарлигт В.Путин гарын үсэг зуржээ


2018-05-19 16:39:49
Зураг
МОСКВА. /ТАСС/. Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг томилох тухай зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ. Энэ тухай тус улсын төрийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлэв.

ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар 10 шадар сайд, 22 сайд томилогджээ.

Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг товч танилцуулбал:
  1. Тэргүүн шадар сайд, Сангийн сайд - Антон Силуанов
  2. Шадар сайд- Константин Чуйченко (Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга)
  3. Шадар сайд- Ольга Голодец (спорт, урлаг)
  4. Шадар сайд- Татьяна Голикова (эрүүл мэнд болон тэтгэврийн шинэчлэл)
  5. Шадар сайд- Виталий Мутко (барилга болон бүс нутгийн бодлого)
  6. Шадар сайд- Дмитрий Козак(аж үйлдвэр болон эрчим хүч)
  7. Шадар сайд- Юрий Трутнев (Алс Дорнодын холбооны тойргийн бүрэн эрхт төлөөлөгч)
  8. Шадар сайд- Алексей Гордеев (ХАА-н хөгжил)
  9. Шадар сайд- Юрий Борисов (батлан хамгаалах аж үйлдвэрийн цогцолбор)
  10. Шадар сайд- Максим Акимов (эдийн засгийн цахимжуулалт болон харилцаа холбооны асуудал)
Сайд нарын жагсаалт:
  1. Боловсролын сайд - Ольга Васильева
  2. Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд - Михаил Котюков
  3. Алс Дорнодын хөгжлийн сайд - Александр Козлов
  4. Байгалийн нөөц, экологийн сайд- Дмитрий Кобылкин
  5. Дотоод хэргийн сайд - Владимир Колокольцев
  6. Хууль зүйн сайд - Александр Коновалов
  7. Хойд Кавказын асуудал эрхэлсэн сайд - Сергей Чеботарев
  8. Гадаад хэргийн сайд – Сергей Лавров
  9. Худалдаа, аж үйлдвэрийн сайд -Денис Мантуров
  10. Соёлын сайд- Владимир Мединский
  11. Барилга, орон сууц нийтийн аж ахуйн сайд -Владимир Якушев
  12.  Цахим хөгжил, харилцаа холбоо, олон нийтийн харилцааны сайд - Константин Носков
  13. Эрчим хүчний сайд – Александр Новак
  14. Эдийн засгийн хөгжлийн сайд – Максим Орешкин
  15.  Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд - Евгений Зиничев
  16. Сангийн сайд - Антон Силуанов
  17.  Эрүүл мэндийн сайд - Вероника Скворцова
  18. Тээврийн сайд - Евгений Дитрих
  19. ХАА-н сайд- Дмитрий Патрушев
  20. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд- Максим Топилин
  21. Батлан хамгаалахын сайд - Сергей Шойгу
  22. Спортын сайд - Павел Колобков
 
 Э.Аянзаяа 


Монгол брэнд