top banner

Кубад онгоц осолдсоны улмаас олон хүн амь үрэгджээ


2018-05-20 11:42:09
Зураг
МОСКВА. /РИА Новости/. Кубад тус улсын Cubana de Aviacion агаарын тээврийн компанийн Boeing 737 зорчигч тээврийн нисэх онгоц осолдсоны улмаас 110 хүн амь үрэгдэж, 3 хүн шархаджээ. Энэ тухай Кубын тээврийн сайд Адель Искьердогийн мэдэгдсэнийг иш татан “The Gazette” сонин мэдээлжээ.

Онгоц Гавана хотоос Ольгин руу нислэг үйлдэх гэж байсан бөгөөд Гавана хотын нисэх онгоцны буудлаас хөөрснөөс хэдхэн минутын дараа осолдож унасан байна. Онгоцны багийнхныг оролцуулаад онгоцонд нийт 113 хүн байжээ.

Бэртэж гэмтсэн 3 хүний биеийн байдал тун хүнд байгаа гэнэ. Түүнчлэн амь үрэгдсэн хүмүүсийн дунд 5 хүүхэд байсан байна.

Ослын шалтгааныг олж тогтоохоор нарийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухайгаа Кубын эрх баригчид мэдэгдээд байгаа аж.
Э.Аянзаяа 

Монгол брэнд