top banner

ШХАБ-ын 3 дахь марафон гүйлт 12 дугаар сард болно


2018-05-20 15:28:37
Зураг
БЭЭЖИН. /ТАСС/. Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ Куньминий 3 дахь удаагийн марафон гүйлт энэ оны 12 дугаар сарын 9-нд Хятад улсын баруун өмнөд нутгийн Юньнань мужийн Куньмин хотод болно. Энэ тухай ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов мэдэгдлээ.
 
“Энэхүү марафон гүйлт нь мэргэжлийн тамирчид, сонирхогчид төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамардаг бөгөөд “Шанхайн үзэл санаа” нь тэднийг бүгдийг нь нэгтгэж байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэв.
 
Кунминий марафоны дараа буюу 2019 оны 5 дугаар сарын 5-нд ШХАБ-ын ээлжит марафон гүйлт болох бөгөөд энэ нь Бээжингийн олон улсын цэцэрлэгжүүлэлтийн “ЭКСПО-2019” үзэсгэлэнгийн хүрээнд явагдах арга хэмжээ юм.
 
ШХАБ-ын анхны марафон гүйлт тус байгууллагын 15 жилийн ойн үеэр буюу 2016 оны 12 дугаар сарын 17-нд Куньмин хотод болж, дэлхийн 23 орны 15 мянга гаруй тамирчид оролцож байжээ. Хоёрдахь марафон 2017 оны 12 дугаар сарын 31-нд болж, түүнд 28 орны 16 мянга гаруй иргэд оролцсон байна.
 
Зохион байгуулагчдын мэдэгдсэнээр, марафон гүйлтийн тэмцээн нь интеграцийн үйл явцыг бэхжүүлэх, ШХАБ-ын эгнээг нягтруулах, тус байгууллагад нэгдсэн оролцогч орнуудын соёл-хүмүүнлэгийн хөгжилд түлхэц өгөх, олон улсын тавцанд тухайн орнуудын нөлөөг бэхжүүлэх явдал ажээ.
 
Э.Аянзаяа     
 


Монгол брэнд