top banner

Улсын хэмжээнд 409 мянган га талбайд үр тариа тарина


2018-05-20 17:21:11
Зураг
Улсын хэмжээнд 2018 онд 408,9 га-д үр тариа  тарина. Түүнээс 390,4 га-д улаан буудай тарьж 518,7мянган тоонныг хураан авах  гэнэ. Улаанбуудай стратегийн бүтээгдэхүүн, төрөөс дэмлэг үзүүүлж хүн ардын өргөн хэрэглээний гурил, гурилан бүтээгдэхүүн талхны үнийг нэг түвшинд хадагалаж ирсэн байх юм.  

2017 онд улсын хэмжээгээр ургац алдсан хамгийн өндөр буюу нийт тарьсан ургацынхаа 61 хувийг Төв аймгийн тариаланчид алджээ. Ургац хэрхэн яаж алдсан талаар мэргэжилтэнүүд “ 2017 онд буудайн өсөлт, чийгэнд хамгийн эмзэг үе буюу бутлалтаас гол хатгалтын шатанд /6 дугаар сарын 2,3 дугаар арав хоног, 7 дугаар сарын эхний 10 хоног/ тариалангийн ихэнх бүс нутгийг хамарч хур тунадас багатай, зарим бүс нутгуудад огт хур тундасгүй, 3-4 удаагийн 6-10 орчим хоног үргэлжилсэн нарны хэт их халалт өгсөн нь ургац алдахад хүчтэй  нөлөөллөө” гэж дүгнэжээ.

2018 оны тариалалт яг одоо хийгдэж байна ийм үед өнгөрсөн жилийн гашууныг санаалах болсондоо хүлцэл өчье.

Зөвхөн зурагдугаар сарын энэ халууны хүчтэй нөлөөлөл цаашид хэрхэн яаж таримал ургамалд нөлөөлсөн талаар тэмдэглэн үлдээснийг  бас авч үзье. Улмаар  8-р сарын сүүлч, 9,10 дугаар саруудад нийт нутгаар хурд тунадас ихтэй, талбайд техник ажиллах боломж хомс байсан нь  ургац хураахад хүндрэл учруулан хаягдал их гарч ургац алдахад хүчтэй нөлөөсөн гэнэ. Эдгээрээс харахад таримал ургамлын тарилтын эхний үе шат, ургац хураалтын үеээр тэнгэр хангай таагүй байсан нь  2017 оны ургац хураалтад хүчтэй нөлөөлжээ. Тэгвэл 2018 оны зун намрын сард байгаль ямар ааш авир гаргах нь одоогоор тодорхойгүй байна. 

Ус цаг уурын орчин шинжилгээний газрын мэдээллээс үзэхэд энэ сард Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Булган, Хөвсгөл аймгийн зарим сумдаар үүлэнд зориудаар нөлөөлж нойтон цас оруулж чийг газрын хөрсөнд өгчээ. Зурагдугаар сарын 20 хүртэл бороо орохгүй хуурайшилттай байвал ургац алдах магадлал өндөр болох гэнэ.

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого хэмээх баримт бичгийг 2015 онд УИХ-ын 104 тоот тогтоолоор баталсан байдаг. Бодлогын баримт бичгийн гурав дугаарт газар тариалангийн талаар хүрэх түвшинг маш тодорхой зааж өгсөн байна.

Тухайлбал  эдийн засгийн үр ашигтай, хөрсний үржил шимд ээлтэй таримал, сортыг нутагшуулах, бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон ирээдүйтэй, баталгаажсан таримлын үрийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн үрээр хангах, үр, сортын тариалан, үрийн аж ахуйн тогтолцоог сэргээн хөгжүүлнэ.
Ингэхийн тулд усны хайгуул, судалгаанд тулгуурлан гадаргын болон бороо, цасны усыг хуримтлуулах, услалтын системийн ашиглалтыг сайжруулах, усалгаатай тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлнэ гэхчилэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр  заасан аж. Гэвч бодлогын баримт бичигт тусгагдсан олон арга хэмжээнээс өнөөдрийн байдлаар найдвартай ургац алдахгүй байх нөхцөлийг бүрдүүлж чадаагүй.

Үр тарианаас гадана 2018 онд төмс 15,5 мянган га талбайд тариалж 171,2 мянган тонн, хүнсний ногоо 8,4 мянган га талбайд тариалж 101,9 мянган тонн хураан авах зорилт тавьсан байх юм.

Монгол оронд хур тунадасны нийт хэмжээ бага уул нуруудын байршил,  өндөршил зэрэгтэй уялдан жилд орох тунадасны хэмжээ газар нутагт  харилцан адилгүй байдаг. Тухайлбал: Хангай, Хөвсгөл , Хэнтийн уулархаг нутаг, томоохон голын хөндий  нутгаар жилдээ  250-390мм тунадас, Алтайн уулархаг нутгаар 90-130мм болон тал хээрийн нутгаар 180-280мм орчим тунадас ордог. Ийнхүү хур тунадасны хэмжээ хойноосоо урагшлах тусам багасаж говийн нутгаар хамгийн бага  жилдээ 70-150мм тунадас орно. Алтайн өвөр говь болон өмнөд хил орчмоор 40-60мм түүнээс ч бага  хур тундас орох тохиолдол  байдаг гэнэ. Ийм орчинд тариа тарьж амин зуулгадаа тус дэм болох гэж монголчууд үеийн үед зүтэгсэн байх юм. Монгол оронд тариа, будааны  өөрийн өртөг, эрэсдэл өндөртөй байсаар байх бололтой. Үр тарианы өөрийн өртгийг хэн буруулж чадна. Түүний олох ашиг өндөр байх нь. Ийм боломж хэнд байна. Тэр хүн бусдаасаа их ургац хураана.  Байгалийн  аясаас газар тариалан гарч чадаагүй байгааг  хэлэх хэрэгтэй болов уу.  Ийм ажил хийхийн тулд монголчууд одоо юу хийх ёстой вэ?  Г. Эрдэнэбат


Монгол брэнд