top banner

"Ой тогтоолтын аргаар гадаад үг цээжлэх нь" ном борлуулалтаараа тэргүүлэв


2018-05-21 12:36:05
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Интерном”-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг борлуулалттай номын жагсаалтыг Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатарын "Ой тогтоолтын аргаар гадаад үг цээжлэх нь" ном тэргүүллээ.

Энэ ном уншигчдад уураг тархиа зөв ойлгон түүний нөөц боломжийг бүрэн дайчилж гадаад үгийг хялбархан цээжлэх дадал олгох болно. Удаах байрт Ц.Оюунгэрэл, Жефри Л.Фолт нарын “Жаран цагаан хонь” роман жагсав. “Ногоон нүдэн лам” романы II дэвтэр болох “Жаран цагаан хонь” роман Баасан, Сэндмаа нарын хувь заяа, хайр дурлал хэрхэн үргэлжлэх болоод Монгол Улсын түүхийн нугачаа, нууцлагдмал байсан он цаг, үйл явдлын тухай өгүүлжээ.
Ингээд шилдэг борлуулалттай номын жагсаалтыг хүргэж байна.
 
3.Би сургуульд орлоо /Д.Батсүрэн/
4.Хөлөгт тоглоом-Морь уралдуулъя
5.Бүсгүйн код-Амьдрал, хандлага, дадал, сэтгэлгээний
6.Бодол биеллээ олдог /П.Бок/
7.Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг /Мэнсо/
8.Ховилтой дэвтэр-1,2
9.Самар хатан /Б.Сарантуяа/
10.Гол тоглогч-1
 
Ж.Болор

Монгол брэнд