top banner

“Hunnu Air” компани Улаанбаатар - Улаан-Үд - Манжуур чиглэлд нислэг үйлдэхээр боллоо


2018-05-21 13:37:57
Зураг
Улаан-Үүд. /ТАСС/. Монголын агаарын тээврийн “Hunnu Air” компани ирэх 6 дугаар сараас эхлэн Монголоос Хятад руу Улаан-Үдээр дамжин нислэг үйлдэх болсон тухай Буриадын тээврийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ.
 
“Монголын агаарын тээврийн “Hunnu Air” компани Улаанбаатар - Улаан-Үд - Хайлаар болон Улаанбаатар - Улаан-Үд - Манжуур чиглэлд нислэг үйлдэх зөвшөөрлийг Хятадын зохих албанаас авчээ. Ирэх 6 дугаар сарын эцсээр явж эхлэх тус чиглэлүүдээр долоо хоногт 2 удаа нислэг үйлдэх аж. Эдгээр чиглэл нь Орос, Монгол болон Хятад улсын хооронд саадгүй аялах боломжийг зорчигчдод олгох юм” хэмээн Буриадын тээврийн яамны  мэдээлэлд дурдсан байна.
 
Э.Аянзаяа 

Монгол брэнд