top banner

Анагаах ухааны боловсрол эзэмшсэн 3171 оюутан тангараг өргөнө


2018-05-22 17:13:57
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жил анагаах ухааны боловсрол олгох 12 их, дээд сургуулийг  3171 оюутан төгсч ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсохоор тангараг өргөнө.

Төгсөгчид ажлын байранд гарч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд   Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт өгдөг бөгөөд энэхүү үйл ажиллагааг Эрүүл мэндийн хөгжлийн төв /ЭМХТ/ зохион байгуулдаг. Тус төвөөс өнөөдөр Анагаах ухааны боловсрол олгох их дээд сургуулиудын удирдлагуудтай төгсөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах талаар уулзалт хийлээ.
Уулзалтад ЭМХТ-ийн ерөнхий захирал Д.Ганцэцэг, Хүний нөөцийн бодлого албаны зохицуулалтын дарга Б.Амарсайхан болон тус албаны мэргэжилтнүүд төгсөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын бэлтгэл ажил,  цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар мэдээлэл хийв.
Энэ жилийн хувьд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын сорилыг http://hdc.gov.mn/content.php?id=1644&cid=1644 вэб сайтад байршуулан нээлттэй болгож шалгалт өгөх оюутан бүр орж танилцан, бөглөж  шалгалтад бэлтгэх боломжийг бүрдүүлжээ. Ийнхүү шалгалтын сорил нээлттэй, цахим хэлбэрээр харах боломжтой болсноор оюутнуудад шалгалтад бэлтгэхэд ач холбогдолтой төдийгүй шалгалтад тэнцэх хүний тоо нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж. 
Зөвшөөрлийн шалгалтад тэнцсэн төгсөгчдийн бүрдүүлсэн материалыг журамд заасан хугацаанд хүлээн авч, гэрчилгээ олгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулахаар төлөвлөжээ.


Монгол брэнд