top banner

Дүүргүүдийн цэргийн бэлтгэл сургуулилт эхэллээ


2018-05-22 17:26:07
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Цэргийн албаны тухай Монгол Улсын хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 80 дугаар тогтоол, Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх алба хаагч болон 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтний цэргийн сургалт бэлтгэл Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн энэ сарын 16-ны өдрөөс эхэлсэн байна.Тус сургалтад Нийслэлийн 9 дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагч болон 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтнүүд хамрагдаж, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан сургалтын хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын тушаалаар томилогдсон сургалтын төвийн офицер, ахлагч нар хичээл сургуулийг явуулж байна. Цэргийн бэлтгэл үүрэгтнүүдэд дараах хичээлийн төрлөөр сургалт явагдаж байна. Үүнд:

  1. Батлан хамгаалах хууль тогтоомж, цэрэг эх оронч хүмүүжил
  2. Цэргийн нийтлэг дүрэм
  3. Галын бэлтгэл
  4. Үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах, хүн эмнэлгийн бэлтгэл
  5. Бие бялдрын бэлтгэлжилт

Энэхүү сургалтад цэргийн албаны тухай хуулийн дагуу цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа 18-25 насны иргэд болон цэргийн жинхэнэ алба хаагаагүй 26-аас дээш насны цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасан 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтнүүд хамрагдаж байна.

Ж.Батсайхан


Монгол брэнд