top banner

Сургуулиудын номын санг цахимжуулна


2018-05-22 20:40:14
Зураг
Дундговь /МОНЦАМЭ/ С.Буяннэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн төв номын сан, Монголын Үндэсний номын сан хамтран аймаг сумдын нийтийн номын санд мөрдөгдөх мэргэжлийн стандартыг мөрдүүлэх, мэргэжлийн ур чадвар, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор энэ сарын 21,22-ны өдрүүдэд сургууль, сумдын номын санчдад нэгдсэн сургалт зохион байгууллаа.

Сургалтад Дундговь аймгийн 15 сумын болон ЕБС-ийн нийт 38 номын санчийг хамруулжээ.  Тус сургалтыг зохион байгуулахаар Монголын Үндэсний номын сангаас Мэдээлэл, арга зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Цогжаргалаар ахлуулсан ажлын хэсэг ирж ажилласан байна.

Дундговь аймгийн 15 сум номын сангийн monbilio программыг нэвтрүүлж, электрон каталогжуулсан аж. Түүнчлэн “Засаг даргын мөрийн хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулиудын номын санг цахимжуулах ажил багтсан бөгөөд энэ сургалтаар сургуулиудад monbilio программыг нэвтрүүлэхээр зорьж байна” хэмээн Дундговь аймгийн Төв номын сангийн захирал Ц.Одончимэг онцлов.

Мөн энэ үеэр сум, сургуулийн номын санчдын дунд гар бөмбөгийн тэцмээн зохион байгуулсан ба тэмцээнд Сайхан-Овоо сумын номын санч Б.Навчаа ахлагчтай баг тэргүүлж шилжин явах цомын эзэн болжээ.
 
Б.Ундармаа


Монгол брэнд