top banner

Хуулийн зөвлөлгөө үнэ төлбөргүй өгнө


2018-05-24 14:32:02
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн 379, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн өдрийг тохиолдуулан энэ сарын 25-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг болно. Өдөрлөгийг НЗДТГ, Монголын Нотариатчдын танхим, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбоо, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм. Бүтэн өдрийн турш үргэлжлэх өдөрлөгийн үеэр төрөөс батлан гаргаж буй хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, сурталчлах, иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч иргэдэд хууль эрх зүйн туслалцаа үзүүлнэ.
Ж.Батсайхан

Монгол брэнд