top banner

Сөнөөгч нисэх онгоц нийлүүлэх гэрээ байгуулжээ


2018-05-24 15:45:57
Зураг
АСТАНА. /ТАСС/. “Бүгд Найрамдах Казахстан Улсын агаарын цэргийн хүчинд зориулан Су-30СМ сөнөөгч нисэх онгоцууд нийлүүлэх тухай шинэ гэрээнд ОХУ болон Казахстаны төлөөлөгчид гарын үсэг зурлаа” гэж Казахстаны "Казспецэкспорт" компанийн ерөнхий захирал Арман Рамазанов “КАДЕКС-2018” үзэсгэлэнгийн үеэр ТАСС агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ.
 
"Иркут" корпорацийн төлөөлөгчийн мэдээлснээр, шинэ сөнөөгч онгоцуудыг 2020 он хүртэл нийлүүлэх аж. Маневрын өндөр чадвартай 4+ үеийн шинэ сөнөөгч онгоцууд нь радиолокатороор тоноглогдсон бөгөөд орчин үеийн өндөр нарийвчлалтай “агаар-агаар” болон “агаар-гадаргуу” ангиллын пуужингууд хэрэглэх чадвартай юм байна.
 
Өмнө нь буюу 2015 онд Казахстан улс агаарын цэргийн хүчнийхээ зэвсэглэлд Су-30СМ сөнөөгч онгоцууд худалдан авч байжээ.

Лу.Батбаяр


Монгол брэнд