top banner

Точиношин, Их аварга Хакүхог давснаар Озэки болох замаа заслаа


2018-05-24 17:09:01
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо болж буй Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын Нацү башёгийн 12 дахь өдрийн барилдаанд Сэкиваке Точиношин 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалыг хав барьцнаас шахаж дэвжээнээс гарган давснаар 12 даваатай болж, Озэки болох замаа заслаа.

Улмаар Хакүхо 2 унаа, 10 даваатай боллоо. Харин 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Икейг давснаар 11 даваа, нэг унаатай Точиношинг нэхсээр явна. Энэ өдөр Ичиножёо А.Ичинноров өрсөлдөгч Котоошёогикүд унаж 7 даваа 5 унаатай болов. Чиёошома Мөнхсайхан энэ өдрийн өрсөлдөгчдөө унаснаар 2 даваа, 10 унаатай болж чансаа нэлээд доошлох нь тодорхой болов.
Д.Өлзий
 

Монгол брэнд