top banner

“Лужники” цэнгэлдэх хүрээлэн 25-ны өдөр гэхэд бүрэн бэлэн болно


2018-05-24 17:10:41
Зураг
МОСКВА. /ТАСС/. ДАШТ-ий тоглолтууд болох Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэн энэ сарын 25-ны өдөр гэхэд аливаа арга хэмжээг зохион байгуулахад бүрэн бэлэн болно гэж Москва хотын орлогч дарга Марат Хуснуллин мэдэгдлээ. 

“25-наас эхлэн Олон улсын хөл бөмбөгийн холбооны мэргэжилтнүүд тус цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж эхлэх бөгөөд тухайн өдөр бүх ажил дууссан байх болно” гэж тэрбээр хэлэв.

“Цэнгэлдэх хүрээлэнг жилийн өмнө, төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтанд оруулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн нөхөрсөг тоглолт, олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд зохион байгуулсан. Туршилтын тоглолтын дараа бид өөрчлөн сайжруулах хэд хэдэн ажлыг гүйцэтгэлээ” хэмээн М.Хуснуллин ярилаа. 

Одоогийн байдлаар, зохион байгуулагчид, сайн дурынхан болон сэтгүүлчдийг байрлуулах түр байгууламжуудыг босгох ажил дуусч байгаа ажээ.

“Лужники” цэнгэлдэх хүрээлэнд ДАШТ-2018-ын нээлтийн тоглолт, хагас шигшээгийн хоёр тоглолтын нэг нь, мөн аваргын төлөөх тоглолт болох юм.
Э.Аянзаяа


Монгол брэнд