top banner

ДАШТ-2018-ын хэвлэлийн төвүүд 5 мянга гаруй сэтгүүлчдийг хүлээн авна


2018-05-24 17:27:26
Зураг
МОСКВА./Риа Новости/. ДАШТ-2018-ын тоглолтууд болох 11 хотын хэвлэлийн төвүүдэд байрлах хүсэлтээ ирүүлсэн сэтгүүлчдийн тоо 3 дахин нэмэгдэж, өргөдөл хүлээн авч эхэлснээс хойшхи хугацаанд Оросын болон гадаадын 30 гаруй орны 5 мянга гаруй сэтгүүлчид бүртгүүлээд байна.
 
Мэдээллийн “Россия сегодня” агентлаг хотууд дахь хэвлэлийн төвүүдийн оператороор ажиллаж байгаа юм. Эдгээр төв нь ДАШТ-ий хүрээнд явагдах спорт болон соёлын арга хэмжээнүүдийг сурвалжлахад нь сэтгүүлчдэд туслах зорилготой. “Россия сегодня” агентлаг 2017 оны Холбоодын цомын тэмцээн болон 2014 онд Сочид болсон өвлийн Олимпын тоглолтын үеэр хэвлэлийн төвүүдийг амжилттай ажиллуулсан билээ.  
 
Тус агентлагийн баг хэвлэлийн төвд байрласан сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурлууд зохион байгуулж, музейд зочлох хөтөлбөрийг санал болгож байна. Түүнээс гадна хэвлэлийн төвүүдэд ДАШТ-ий тоглолтуудыг хүлээн авч буй бүс нутгуудыг танилцуулах ба сэтгүүлчдэд зориулан тойрон аялал зохион байгуулах аж. 
 
Хэвлэлийн төвүүдэд ажиллах хүсэлтийг https://footballcitymediacenter.ru/ цахим хуудсаар хүлээн авах ба бүртгэлийн хугацаа 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дуусна.
 
Э.Аянзаяа


Монгол брэнд