top banner

М.Топилин: Эдийн засгийн цахимжуулалт нь ажил мэргэжлийг үгүй болгоно гэж эмээх хэрэггүй


2018-05-24 18:07:20
Зураг
САНКТ-ПЕТЕРБУРГ. /ТАСС/. Эдийн засгийн цахимжуулалт нь ард иргэдийг мэргэжилгүй болгож, ажилгүйдлийг үүсгэнэ гэж айх хэрэггүй хэмээн өнөөдөр Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд болж буй “Хөдөлмөрийн зах зээлийн ирээдүй” сэдэвт чуулганы үеэр ОХУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Максим Топилин мэдэгдсэн байна.

"Маргааш гэхэд л нягтлан бодогч гэдэг мэргэжил байхгүй болж, хуульчийн мэргэжил цахимжуулалтад шилжих юм уу зарим нэгэн мэргэжилд төгсгөл ирж байна гэж эмээх хэрэггүй. Ирээдүйд ажилгүйдэл бий болно гэсэн айдас ард иргэдийн дунд бий болжээ. Хөдөлмөрийн зах зээл дээрх хямралууд нь санхүүгийн зах зээл дээр болж буй зүйлээс болсон юм. Хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бол хөдөлмөрийн зах зээл дээрх хямрал нь түүнээс болж үүссэн болохоос биш цахимжуулалтаас үүдэлтэй биш юм” хэмээн тэрбээр ярьсан байна.
 
“Итгэлцлийн эдийн засгийг бүтээе” уриан дор нэгдэж буй Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт энэ сарын 24-26-нд үргэлжлэх юм.
Э.Аянзаяа 

Монгол брэнд