top banner

Төрийн аудитын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайланг сонсов


2018-05-24 20:55:06
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Төрийн аудитын байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.

Төрийн аудитын байгууллага тайлант онд санхүүгийн тайлангийн 3179, гүйцэтгэлийн 210, нийцлийн 167, нийтдээ 3556 аудит хийсэн болохыг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар танилцуулгынхаа эхэнд мэдээлэв. Аудитаар 11,477.9 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, түүний 19.5 хувийг аудитын явцад залруулж бусад зөрчлийг залруулахаар акт, албан шаардлага, зөвлөмж өгөгдсөн байна. Аудитаар 11,477.9 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, түүний 19.5 хувийг аудитын явцад залруулж бусад зөрчлийг залруулахаар акт, албан шаардлага, зөвлөмж өгөгдсөн байна.
 
Төрийн аудитын байгууллагын ажилтнууд 22.4 тэрбум төгрөгийн акт тогтоож,тухайн онд 11.0 тэрбум төгрөгийн актыг барагдуулжээ. Мөн 2,537.9 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгуулах албан шаардлага өгснөөс 1,796.6 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгаж 1.1 тэрбум төгрөгийн орлогыг улс, орон нутгийн төсөвт оруулжээ. Тайлант онд 7694 зөвлөмж өгсний 31.1 хувийг хууль тогтоомжийн хэрэгжилт, 29.4 хувийг бүртгэл, тайлагнал, 15.8 хувийг арвилан хэмнэх, үр ашиг, үр нөлөөг сайжруулах, 15.1 хувийг дотоод хяналтыг сайжруулахтай тус тус холбоотой, 8.6 хувийг бусад асуудлаар өгсөн зөвлөмж эзэлж байгаа ба нийт өгсөн зөвлөмжийн 77.5 хувийг хэрэгжүүлжээ. Төрийн аудитын байгууллага 2017 онд улсын төсвөөс авсан нэг төгрөгийн санхүүжилтээр 198.57 төгрөгийн үр өгөөжийг бий болгож харилцагч байгууллагаар хүлээн зөвшөөрүүлсэн байна. Тайлант хугацаанд гүйцэтгэсэн аудитаар 1,831.6 тэрбум төгрөгийн үр өгөөжийг харилцагч байгууллагаар хүлээн зөвшөөрүүлжээ. Төрийн аудитын байгууллага 2017 онд улсын төсвөөс авсан нэг төгрөгийн санхүүжилтээр 198.57 төгрөгийн үр өгөөжийг бий болгож харилцагч байгууллагаар хүлээн зөвшөөрүүлсэн байна. Мөн зөрчил гаргасан 447 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, 87 албан тушаалтны асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.
 
Түүнчлэн Төрийн аудитын тогтолцооны хууль эрх зүй, бодлогын шинэтгэлийн хүрээнд хийгдэх ажлын хамгийн чухал хэсэг болох “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого”-ын төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж бодлогын баримт бичгийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа аж. Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг“Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль”-ийн анхны төслийг боловсруулан гаргаж хуулийн шинэчилсэн төслийг ҮАГ-ын цахим самбарт байршуулан санал авч байна. 
 
Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Д.Хаянхярваа, Я.Содбаатар, С.Эрдэнэ, Н.Амарзаяа нар асуулт асуулт хариулт авсан. Төрийн аудитын тайлан мэдээллийг сонссонтой холбогдуулан УИХ тодорхой шийдвэр гарган, ажиллах шаардлагатай гэдэг саналыг хэлж байв. Сүүлийн жилүүдэд Төрийн аудитын ажил нэлээд үр дүнтэй, урьд өмнө хийж байгаагүй томоохон шалтгалтуудыг явуулсан дэвшилттэй байгааг гишүүд тэмдэглэн хэлж байсан юм. Мөн тайланд дурьдагдсан эрх зүйн шинэчлэл, бодлогын шинэчлэл хийхэд УИХ, Төсвийн байнгын хороо дэмжиж ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, Байнгын хороо энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулан, шийдвэр гаргах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэлсэн. Ийнхүү УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
Ч.Ариунболд

Монгол брэнд