top banner

Сэлэнгэ суманд нарийн ногооны тариалалт эхэллээ


2018-05-28 18:39:24
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ сум улаан буудайгаа тариалж дуусан, хүнсний нарийн ногооны тариалалтаа эхэллээ. Энэ хавар 6800 га талбайд үр тариа тариалахаас 5800 га-д улаанбуудайн үр суулгасан байна. Овьёос болон тосны ургамал 1000 гаруй га талбайд тариалж байгаа аж.
- Төмс, хүнсний ногоо 48 га  талбайд тариалахаар төлөвлөж, төмсний тариалалт дууссан. Нарийн ногооны тариалалт үлдлээ. Сумын хэмжээгээр 14,0 га газар хүнсний ногоо тариалдаг. Энэ жил орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжтэй хамтран 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, сумын иргэдийн ногооны талбайн хашаа барьж өгч, ургацыг нь мал, амьтан сүйтгэхээс урьдчилан сэргийлэх ажил хийлээ гэж тус сумын Засаг даргын орлогч А.Ганбагана ярив.
М.Батжаргал


Монгол брэнд