top banner

Баруунбаян-Улаанчууд уул овоогоо тахилаа


2018-05-29 21:05:13
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Зуны эхэн сар хэдийн гарсан ч тус аймгийн нийт нутгаар хур тунадасгүй, салхи ихтэй, гандуу байна. Тиймээс ард иргэд уул усаа тахин аргадаж бороо хур гуйх явдал газар сайгүй өрнөж байна.
Баруунбаян-Улаан сумын ард иргэд шинийн 9-ний лусын буулттай өдөр нутгийнхаа Жинст, Минж хэмээх уулуудыг тахиж, лус савдгийг аргадлаа. Уг ёслолыг тус сумаас УИХ-д сонгогдсон НХХ-ын сайд С.Чинзориг ивээн тэтгэж байгаа ба аймгийн Ганданпунцоглин хийдийн хамба лам Я.Ганзаяа, аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Б.Ганбат нар оролцсон юм.
Сумын нутаг гандуу, ногоо ургаагүй учраас 40 гаруй малчин өрхийн хоёр мянган мал бусад аймаг, сумын нутагт оторлож байна. Өнгөрсөн зун ч бороо хургүй байснаас өвөл, хаврын улиралд цаг хатуу болж, малчид багагүй зүдэрснээ хэлж байв.
Б.Батчимэг

Монгол брэнд