top banner

Хүүхдийн баяраа авто машингүй өдөр болголоо


2018-05-31 09:58:56
Зураг
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг авто машингүй өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлнэ. 
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн баярыг тэмдэглэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хүүхдүүд эцэг эх, гэр бүлтэйгээ хамтдаа баярлах боломжийг бүрдүүлэх, улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Бяцхан зорчигч” аяны хэрэгжилтийг хангах, аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж байгаа ”Жаргалтай багачууд” баярын арга хэмжээг зам тээврийн осолгүй тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор ийн хүүхдийн баярын өдрийг автомашингүй өдөр болгон тэмдэглэхээр болсон гэж тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.
Эл өдрийн өглөөний  10 цагаас өдрийн 15 цаг хүртэл тус аймгийн төв Даланзадгад сумын төвийн төв автозамыг хааж, төрөл бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулах юм байна. Иймээс эцэг эх жолооч нар бусад замд анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцож бяцхан үрсээ хүндэтгэн баярлуулахыг хүслээ. 
Д.Мишигсүрэн

Монгол брэнд